Гэртээ цус харвасан өндөр настныг аврахаар цонхоор нь дамжин оржээ
Гэртээ бие нь муудаж хаалгаа тайлахгүй байсан өндөр настныг онцгой байдлын албан хаагчид дээд айлынх нь цонхоор дамжин гэрт нь орж аварчээ.
Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд өндөр настай хүн хаалгаа онгойлгож чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 08:32 цагт очиход иргэн Б /75 настай, эмэгтэй/ гэртээ цус харвасан байдалтай ухаан алдсан байсныг 4 дүгээр давхрын цонхоор дамжин орж хаалгыг онгойлгон нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ